Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн багш нар

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн багш нар болон Монголд дадлагаар ирсэн Японы “Тоохокү нийтийн удирдлагын их сургууль”-ийн оюутнууд хамтран японы үндэсний тоглоом наадгайн тухай танилцуулах соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд манай сургуулийн 5 дугаар ангийн сурагчид хамрагдан Японы уламжлалт тоглоом наадгай болох Кэндама, Аяатори, Тон тон сүмо, Ханафүда зэрэг тоглоомуудтай танилцаж, өөрсдийн биеэр тоглож үзэцгээж хамтдаа хөгжилтэй нэг өдрийг өнгөрүүллээ.

Дадлага хийж буй япон оюутнуудын хувьд анх удаа Монголд ирж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан ЕБС-д япон хэлний боловсрол ямар өндөр түвшинд явагдаж байгааг бодитоор харж мэдэрснээс гадна өөрийн орны соёлоос япон хэлийг шимтэн суралцаж буй хүүхдүүдэд танилцуулж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ маш их баяртай байна гэдгээ илэрхийлсэн юм????????????

Сэтгэгдэл бичих