Бидний тухай

Номт наран сургууль нь ерөнхий боловсролын салбартаа 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба 15 жилийн туршлагатай мэргэжлийн удирдлага, менежментийн баг боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж, сургалтын чанарыг хадгалан, сайжруулах үүднээс хүний нөөцийн тогтвортой бодлого баримтлан, байгууллагын соёлыг эрхэмлэж, багшийн залгамж холбоог хангасан монгол, япон, словени, филиппин мэргэжилтэн багш нарын баг, хамт олныг бүрдүүлснээс нийт багшийн 60 гаруй хувь нь мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй ажиллаж байна.

Багш нарт заах арга зүйн технологийн зөвлөгөө өгөх бага боловсрол болон суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан 2 сургалтын менежер, зөвлөхөөр монгол улсын зөвлөх 1 багш, япон улсын зөвлөх 2 багш нар ажилладаг ба япон улсын Нихон их сургуультай хамтран хэрэгжүүлдэг "Зочин багш" хөтөлбөрийн хүрээнд жил бүр 2-4 япон дадлагажигч багш ирж хоёр сарын хугацаатай хамтран ажилладаг.

Багш нараа “Боловсролын ерөнхий газар”, “Нийслэлийн боловсролын газар”, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институц” зэрэг байгууллагуудын хуваарьт сургалтуудад хамруулахын зэрэгцээ салбарын хууль, эрх зүйн мэдлэг, цахим сургалт, багшийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол явуулснаар тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулан жил ирэх тусам багш ажилчдын нийгмийн асуудалд анхаарсан, тогтвортой ажлын байр бүхий NNTeam байгууллагын соёлыг бэхжүүлэн ажиллаж байна.