Түүхэн товчоон

Номт наран сургууль нь 2016 онд 22 багш, ажилтан, 102 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт 2 салбар сургууль бүхий нийт 636 сурагч, 94 багш ажилчидтай болж өргөжин, бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн, япон, англи хос хэлний болон шинжлэх ухааны олон улсын хөтөлбөрүүд, сэтгэл зүйн боловсрол олгох "Bee" дотоод хөтөлбөрүүд болон олон төрлийн хөгжүүлэх сургалтуултай хослуулан хэрэгжүүлж байна.

Бид жил ирэх тусам сургалт, хөгжлийг үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, эцэг эх, асран хамгаалагчдын танигдан, салбартаа хүлээн зөвшөөрөгдөн, Нийслэлийн боловсролын газрын ерөнхий боловсролын сургуулийн индексийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан “Нийслэлийн тэргүүний сургууль” -иар шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

2017 Баянгол дүүргийн ЭЕШ-ын хамгийн өндөр оноотой сургууль
2018 АМЖИЛТЫН ГАРАА 2018” уралдааны 4-р байр
2018 Япон улс, “JAPAN OPEN” Cheerleading Championship олон улсын уралдааны 2 төрөлд алт, хүрэл цом
2018 Хятад улс, Таеквондогийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын цом
2018 “Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо”-ны гишүүн сургууль
2018 Салбартаа хамгийн анхны “Сэтгэл зүй, нийгмийн ажилтны нэгдэл”-ийг байгуулсан сургууль
2018 Баянгол дүүргийн “ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
2019 Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА сургууль
2019 Баянгол дүүргийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”
2019 Баянгол дүүргийн “ОНЫ ОНЦЛОХ СУРГУУЛЬ”
2021 Нийслэлийн боловсролын газрын “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” батламж
2022 Америкийн нэгдсэн улс CHEERLEADING WORLD CHAMPIONSHIP дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний ТОП 5
2022 Нийслэлийн япон хэлний сургуулиудын ХАНЗНЫ НААДАМ цомын эзэн
2022 Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА
2023 Үйл ажиллагаа өргөжүүлэн “НОМТ НАРАН ХҮМҮҮНЛЭГ” салбар бага сургуулиа байгуулав
2023 Нийслэлийн япон хэлний сургуулиудын ХАНЗНЫ НААДАМ цомын эзэн
2023 Монголын хөгжөөн дэмжигчдийн бүжгийн УЛСЫН АВАРГА алт, мөнгөн медаль
2024 Япон улсад зохион байгуулагдсан “JAPAN OPEN” Cheerleading Championship олон улсын уралдаанаас мөнгөн цом